Таван настай хүү худаг руу унаж нас баржээ
аав, ээжийгээ дагаж яваад тэднийг малаа услах хооронд худаг руу унаж, нас барсан байна
Мэдээллийн алба

Баянхонгор аймагт таван настай А гэх хүү гурван метрийн гүн худагт унаж нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр 15:00 цагт иржээ. Ийн дуудлагын дагуу тухайн газарт цагдаагийн бүрэлдэхүүн ажиллахад малчин айлын таван настай хүү аав, ээжийгээ дагаж яваад тэднийг малаа услах хооронд худаг руу унаж, нас барсан байна.
Ийм холбогдох байгууллагаас эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдэдээ тавих анхаарал, халамж, хяналтаа сайжруулахыг анхааруулав.


















