Таван настай хүүд 3D гар хийж өгөв
БНХАУ-ын “Wuhan” III эмнэлгийн эмч нар 5 настай хүүд 3D гарыг амжилттай хийж өгсөн байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын “Wuhan” III эмнэлгийн эмч нар 5 настай хүүд 3D гарыг амжилттай хийж өгсөн байна. Хиймэл гартай болсон хүүгийн хувьд хоёр жилийн өмнө галд өртөж, маш хүнд түлэгдсэн тул зүүн гарыг нь тайрчээ. Гэсэн хэдий ч энэ оны тавдугаар сард хүүгийн эцэг, эх рүү “Wuhan” эмнэлгийн эмч нар ярьж, 3D-гээр хэвлэсэн хиймэл гар хийж өгөхөөр болсноо мэдэгдсэн байна. Тийнхүү хүү нэг сарын өмнө хиймэл гараа хийлгэж одоо энгийн хүүхдүүдийн адил бөмбөгөөр тоглож, дугуй унан инээд хөөртэй амьдарч байгаа юм.






















