Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таван настай хүүг эсэн мэнд олжээ

Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул багийн “Түрүүний булаг” гэдэг газар тус сумын харьяат малчин А нь тав, дөрвөн настай хүү У, С нарыг “Түрүүний булаг”-аас гэр рүүгээ явуулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таван настай хүүг эсэн мэнд олжээ
Таван настай хүүг эсэн мэнд олжээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул багийн “Түрүүний булаг” гэдэг газар тус сумын харьяат малчин А нь тав, дөрвөн настай хүү У, С нарыг “Түрүүний булаг”-аас гэр рүүгээ явуулсан байна.

”Түрүүний булаг”-аас гэр хүртэл 300 метрийн зайтай аж. Долоодугаар сарын 28-ны 18:00 цагийн орчим С-ийг ганцаараа явж байхад нь малчин Ц олж, гэрт нь хүргэж өгсөн байна.

У нь “Түрүүний булаг”-аас ээжийнхээ араас яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг долоодугаар сарын 28-ны 21:38 цагт хүлээн авч тус сумын Цагдаагийн хэсгийн 4 алба хаагч, 2 автомашин, Засаг даргын Тамгын газрын 13 ажилтан, ар гэрийн 6 хүн, нийт 23 хүн, 6 автомашин, 5 мотоциклтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Долоодугаар сарын 29-ний өдрийн 11:50 цагт гэрээс нь зүүн хойд зүгт 6 км-т тус багийн “Баян-Уул” гэдэг газраас У-г эсэн мэнд олж, ээж Б-д хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сарантуяа аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Хуваалцах