Таван орны иргэд Токиогийн олимпыг хойшлуулах эсвэл цуцлах хүсэлтэй байна
Дээрх улсуудаас Тайландын иргэд хамгийн их эсэргүүцсэн байна. Тодруулбал, нийт иргэдийнх нь 95.6 хувь нь олимпын наадмыг цуцлах эсвэл дахин хойшлуулахыг дэмжжээ. Хоёрдугаарт, БНСУ /94.7 хувь/, гуравдугаарт БНХАУ /82.1 хувь/ орсон байна. Түүнчлэн АНУ /74.4 хувь/, Францын /70.6/ иргэдийн дийлэнх нь ца
Мэдээллийн алба

Японы судалгааны хүрээлэнгээс явуулсан “Токиогийн зуны олимпын наадмыг цуцлах уу эсвэл хойшлуулах уу” гэсэн санал асуулга явуулахад АНУ, БНХАУ, Франц, Тайланд, БНСУ-ын иргэдийн дийлэнх нь “Коронавирусний цар тахалтай холбогдуулан цуцалья” дүгнэлтийг өгчээ.
Дээрх улсуудаас Тайландын иргэд хамгийн их эсэргүүцсэн байна. Тодруулбал, нийт иргэдийнх нь 95.6 хувь нь олимпын наадмыг цуцлах эсвэл дахин хойшлуулахыг дэмжжээ. Хоёрдугаарт, БНСУ /94.7 хувь/, гуравдугаарт БНХАУ /82.1 хувь/ орсон байна. Түүнчлэн АНУ /74.4 хувь/, Францын /70.6/ иргэдийн дийлэнх нь цар тахлын нөхцөлд зуны олимпын наадмыг зохион байгуулах шийдвэртэй санал нийлэхгүй байгаа аж.
Энэхүү судалгааг өнгөрсөн арванхоёроос нэгдүгээр сарын хооронд улс бүрээс 1000 хүнийг нь л төлөөлөл болгон оролцуулсан байна.


















