Таван шар орчим хэрэглээний халуун ус түр хязгаарлалаа
Нийслэлийн хэмжээнд хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажлыг төлөвлөсөн графикийн дагуу хийж байна.
НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Нийслэлийн хэмжээнд хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажлыг төлөвлөсөн графикийн дагуу хийж байна.
Одоогийн байдлаар СХД-ийн Таван шар орчим, Номин агуулах, Нефть бааз, Алтан тариа, 21-р хороолол орчмын орон сууц, албан газруудын хэрэглээний халуун усыг түр хязгаарлан, дулааны шугамд засвар үйлчилгээ хийж эхлээд байна. Засварын ажлыг 07 сарын 28-ны өдөр дуусгахаар төлөвлөжээ.
Хуваалцах


















