Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг засаж шинэчилнэ

Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл хэрэгжиж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг засаж шинэчилнэ
Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг засаж шинэчилнэ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл хэрэгжиж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд, төмөр зам доогуур Найрамдлын замыг товчооны замтай холбох, төмөр замын 396 км, ПК9-36 3в авто замын 1 дүгээр нүхэн гарц буюу Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замын засвар шинэчлэлийн ажил ирэх Баасан гарагаас эхэлнэ.

Тодруулбал, наймдугаар сарын 15-ны 22:00 цагаас есдүгээр сарын 3-ны 22:00 цаг хүртэл авто замыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөнийг хязгаарлах юм. Иймд ажил гүйцэтгэх хугацаанд тус чиглэлд зорчих жолооч, зорчигчид ачаалал багатай өөр маршрутыг сонгохыг зөвлөж байна.

Хуваалцах