Таван шарын төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаана
Улаанбаатар хотын төмөр замын 2 дугаар ангиас 2016 оны 07 дугаар сарын 29-ний 22 цагаас 30-ны 07 цагийн хооронд 396 дугаар км-н гарам буюу 5 шарын төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хааж
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын төмөр замын 2 дугаар ангиас 2016 оны 07 дугаар сарын 29-ний 22 цагаас 30-ны 07 цагийн хооронд 396 дугаар км-н гарам буюу 5 шарын төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хааж засвар үйлчилгээ хийх тухай албан бичиг ирсэн тул дээрх хугацаанд уг замаар зорчих жолооч нар өөр бусад замыг сонгох, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэн орж ирэх хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслүүд 4 дүгээр цахилгаан станцын замыг сонгож явахыг анхааруулж байна!!!

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв


















