Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг энэ сарын 24-ний 23:00 цаг хүртэл хаана

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барьж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг энэ сарын 24-ний 23:00 цаг хүртэл хаана
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг энэ сарын 24-ний 23:00 цаг хүртэл хаана. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барьж байна.

Энэ хүрээнд Таван шарын төмөр замын гармын баруун талын авто зам буюу Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:00 цагаас хаасан.

Тус замыг дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 23:00 цаг хүртэл хязгаарлана.

Тухайн хугацаанд замыг бүрэн хаахгүй бөгөөд зорчих хэсгийг нэг эгнээ болгон хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна.

Хуваалцах