Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таван сүмд тусгай зөвшөөрөл олгожээ

Зарим нэг шашны байгууллагууд төрийн бус байгууллагын нэрийн доор өөрийн гэсэн байргүйгээр үйл ажиллагаа явуулж буйг тогтоожээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таван сүмд тусгай зөвшөөрөл олгожээ
Таван сүмд тусгай зөвшөөрөл олгожээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн өдрүүдэд Дархан-Уул аймгийнЗДТГ-ын зүгээс томилогдсон ажлын хэсгийнхэн сүм, хийдүүдэд гэнэтийн шалгалт хийжээ. Тус аймгийн хэмжээнд 45 сүм, хийд байдгаас христийн урсгал чиглэлээр 31, буддизмын чиглэлээр 8 хийд үйл ажиллагаа эрхэлж байна. Харин лалын буюу мусульман чиглэлийн хоёр сүм, бөөгийн нэг төв байдаг аж.

Шалгалтаар зарим нэг шашны байгууллага төрийн бус байгууллагын нэрийн доор өөрийн гэсэн байргүйгээр үйл ажиллагаа явуулж буйг тогтоожээ. Шалгалтын үр дүнд зарим нэг сүм, хийдийн үйл ажиллагааг зогсоож, зөвхөн тогтмол ажиллагаатай таван сүмд тусгай зөвшөөрөл олгожээ.

Түлхүүр үг:Шашинсүм хийдүүд
Хуваалцах