Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таван сумын ойг цэвэрлэнэ

Засгийн газраас баталсан “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд энэ онд Төв аймгийн Мөнгөнморьт, Батсүмбэр, Сэлэнгийн Мандал, Ерөө, Хүдэр зэрэг таван сумын ойг цэвэрлэхээр болжээ. Сүүлийн 10 жилд манай улсын нутаг дэвсгэрт 1400 гаруй удаагийн ой, хээрийн түймэр гарч, 90 тэрбум төгрөгийн экологийн, хоё

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таван сумын ойг цэвэрлэнэ
Таван сумын ойг цэвэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас баталсан “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд энэ онд Төв аймгийн Мөнгөнморьт, Батсүмбэр, Сэлэнгийн Мандал, Ерөө, Хүдэр зэрэг таван сумын ойг цэвэрлэхээр болжээ.

Сүүлийн 10 жилд манай улсын нутаг дэвсгэрт 1400 гаруй удаагийн ой, хээрийн түймэр гарч, 90 тэрбум төгрөгийн экологийн, хоёр тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирч, түймрийг унтраахад 1.5 тэрбум төгрөгийн шууд зардал гаргажээ.

Түймрийн ийм аюултай нөхцөл үүсгэдэг гол шалтгааны нэг нь ойн цэвэрлэгээг орхигдуулсантай холбоотой юм.

Тиймээс 2014-2016, 2016-2020 он гэсэн хоёр үе шаттайгаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Хуваалцах