Таван яам бусад байгууллагуудыг хамгаалалтад авч чөлөөлж байна
Мэдээлэгч нь хэн хаанаас болох нь тодорхойгүй байгаа ч БОНХЯ, Централ таурын орчинд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл нийгмийг цочоож байна.
Мэдээллийн алба

Мэдээлэгч нь хэн хаанаас болох нь тодорхойгүй байгаа ч БОНХЯ, Централ таурын орчинд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл нийгмийг цочоож байна. Одоогоор Чингисийн талбай, талбай орчмын байгууллагуудыг хамгаалалтад зарим албан газрын ажилчдыг барилгаас гаргаж байна. Тухайлбал, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон ойр орчмын дөрвөн яам, Татварын ерөнхий газар, Тод цамхаг зэрэг байгууллагын ажилчдыг барилгаас гадагш гаргалаа. Мөн яамдын байрны гадаах авто зогсоолд байрлуулсан автомашинуудыг чөлөөлөн шалгалт хийж байна.


















