Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг монголчууд өөрсдийн нөөц бололцоогоор барьж байна
Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замыг "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-д тусгагдсаны дагуу
Мэдээллийн алба

Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замыг "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-д тусгагдсаны дагуу монголчууд өөрсдийн нөөц бололцоогоор барьж эхлээд даруй нэг жил орчим болжээ. Захиалагчаар МТЗ ТӨХК, суурь далангийн ажлыг ЗХЖШ, дээд бүтцийг УБТЗ ХНН хийж гүйцэтгэж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух 30 километрийн бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар оршдог ба эдгээр ордууд эдийн засгийн эргэлтэд орж, уул уурхайн олборлолтоос төсвийнхөө дийлэнх хувийг бүрдүүлдэг манай орны хувьд олон давуу тал үүсэх юм.
Тухайлбал, Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байршдаг бөгөөд 6.02 тэрбум тоннын нөөцтэй гэсэн тооцоо судалгаа бий.
Эх сурвалж: ЗТХЯ


















