Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тавантолгойн гэрээний төслийг буцаалаа

Өнөөдрийн чуулганаар нийт 18 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эхний асуудал нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай тогтоолын төслийг батлах эсэх юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тавантолгойн гэрээний төслийг буцаалаа
Тавантолгойн гэрээний төслийг буцаалаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газар Тавантолгойн гэрээний төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг татаж байгааг хэллээ. Засгийн газар энэхүү гэрээний төслийг УИХ-д өнгөрөгч дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-аас Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулан гэрээний төслийг цаашид хэлэлцэж болох эсэх дүгнэлт гаргахаар ажилласан юм. Тиймээс ажлын хэсгийн дүгнэлийг үндэслэн Тавантолгойн гэрээний төслийг ийнхүү буцааж байгаа ажээ.

Өнөөдрийн чуулганаар нийт 18 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эхний асуудал нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай тогтоолын төслийг батлах эсэх юм.

Засгийн газар уг хуулийн төслийг энэ сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцууллаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Хуваалцах