Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ

Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь гарчээ. Мөн МҮБХ-ны ээлжит “Их эе”-ийг тавдугаар сарын 15-нд товлосон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ
Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь гарчээ. Мөн МҮБХ-ны ээлжит “Их эе”-ийг тавдугаар сарын 15-нд товлосон байна.

Тавдугаар сарын бахийн барилдаан үндэсний бөхийн оюутны улсын аварга шалгаруулах барилдаанаар эхэлнэ.

  • 5.1-нд: Үндэсний бөхийн оюутны улсын аварга шалгаруулах барилдаан

  • 5.2-нд: “Бест баззер” шилдэг 64 бөхийн сугалаат барилдаантай

  • 5.3-нд: Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан “Нахиу” хэмээх Ш.Санжсүрэнгийн нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой 512 бөхийн барилдаантай

  • 5.9-нд: Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойд зориулсан, БНМАУ-ын начин Л.Бандихүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно.

  • 5.10-нд: Баянзүрх уулын хишиг улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно. Уг нь 256 бөх барилддаг байсан юм. Өнгөрсөн жилээс 128 болгочихсон.

  • 5.16-нд: Даншгийн дархан аварга С.Чүлтэмийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно.

  • 5.17-нд: “Алтан Жолоо групп” компанийн нэрэмжит улсын арслан цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн уламжлалт барилдаантай.

  • 5.23-нд: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдааныг товложээ.

  • 5.24-нд: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 134 дэх удаагийн барилдаан бий.

  • 5.30-нд: Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит 128 бөхийн барилдаан. Энэ барилдаан уг нь маргааш байсан ч зохион байгуулагчдын зүгээс хойшлуулсан байдаг юм.

  • 5.31-нд: МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно.

Хуваалцах