Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор жил бүрийн тавдугаар сараас засвар, шинэчлэлийн ажлыг хийдэг.
Мэдээллийн алба

Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор жил бүрийн тавдугаар сараас засвар, шинэчлэлийн ажлыг хийдэг.
Энэ хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд хэсэгчилсэн байдлаар зарим байршлын халуун усыг түр хязгаарлана.
Тодруулбал, тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд буюу 10 хоногийн хугацаанд эхний ээлжид дараах байршлуудад халуун усыг хязгаарлана.
БӨҮР орчим
Говь-2 орчим
Вива сити
Шинэ Яармаг
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг орчим
Нийслэлийн шинэ төв “Хангарьд” орчим
Ирээдүй хороолол
БҮК орчим
Төв цэнгэлдэх хүрээлэн орчим
Хүннү хороолол
Рапид хороолол
120 мянгат
Зайсан орчим
19 дүгээр хороолол орчим



















