Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тавин мянга орчим цагаачийг ойрын хугацаанд Мексик рүү илгээнэ

Энэ мэдээллийг Мексикийн Дотоод хэргийн сайдын цагаачлал, хүний эрхийг мөрдөх асуудал эрхэлсэн орлогч Алехандро Энсинас лхагва гарагт нийтэд танилцууллаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тавин мянга орчим цагаачийг ойрын хугацаанд Мексик рүү илгээнэ
Тавин мянга орчим цагаачийг ойрын хугацаанд Мексик рүү илгээнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-д орогнохоор ирсэн 50 мянга орчим цагаачийг ойрын хэдэн сарын хугацаанд Мексик рүү илгээнэ. Энэ мэдээллийг Мексикийн Дотоод хэргийн сайдын цагаачлал, хүний эрхийг мөрдөх асуудал эрхэлсэн орлогч Алехандро Энсинас лхагва гарагт нийтэд танилцууллаа.

АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн долоо хоногт Мехико, Вашингтоны хийсэн хэлэлцээрийн дагуу цагаачлах хүсэлт гаргасан хүмүүсийн бичиг баримтыг шалгана. Энэ хугацаанд хүсэлт гаргасан иргэд Мексикт байрлана. “Ойрын хэдэн сарын хугацаанд бид 50 мянга орчим хүн хүлээн авна гэж бодож байна” гэж Алехандро Энсинас хэлсэн байна.

Түүнчлэн тэрбээр хэлэхдээ сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Мексикт ч орогнол хүссэн иргэдийн тоо дээд түвшиндээ хүрсэн гэнэ. Вашингтонд энэ сарын 7-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн дагуу Мексик улс АНУ руу орж ирэх хууль бус цагаачлалыг бууруулахад тодорхой арга хэмжээ авахаар болсон юм. Энэ дагуу Мексикээс өмнөд хилдээ үндэсний армийн бие бүрэлдэхүүнээ байршуулж, хүн худалдаалдаг байгууллагуудтай тэмцэхээр болжээ.

Мексикийн Гадаадын хэргийн сайд Марсело Эбрард ч АНУ руу чиглэх хууль бус цагаачлалын урсгалыг бууруулах 45 хоногийн хугацаа өгсөн тухай өмнө нь мэдээлсэн юм.

Хуваалцах