Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тавин ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх Хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тавин ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо
Тавин ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх Хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ. Энэ эмнэлэг нийт 50 ортой. Мэс заслаас бусад бүх төрлийн эрүүл мэндийн тусламж үзүүлэх юм. Ингэснээр Баянзүрх дүүргийн 15 мянган хүүхэд хүссэн үедээ энэ тасгаар үйлчлүүлэн, шаардлагатай тусламжаа авах боломжтой боллоо. Ханиад, томууны идэвхжилтийн үед энэ тасаг ашиглалтад орсноор бага насныхан уушгины хатгаа болон бусад хүндрэлээс сэргийлэх боломжтой болж байна.

Хүүхдийн тасгийн Эрхлэгч н.Нямсүрэнгийн ярианд анхаарлаа хандуулъя.

Mongolian National Radio · Тавин ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр баригдсан тус эмнэлэг нь дотор, мэдрэл, шүдний кабинет, яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээ зэрэг хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.

Хуваалцах