Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ТББХ: Ажлын хэсэг байгуулав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.10.27) хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ТББХ: Ажлын хэсэг байгуулав
ТББХ: Ажлын хэсэг байгуулав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.10.27) хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ажлын хэсгийг ахлуулж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Ё.Баатарбилэг, Б.Пүрэвдорж нарыг томилох Байнгын хорооны тогтоолын төслийг Ж.Мөнхбат дарга танилцуулж, санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон 11 гишүүний 54.6 хувь нь дэмжснээр ажлын хэсгийг дээрх бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар шийдвэрлэв.

Хуваалцах