Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тэд хамтран кинонд тогложээ

Улсыг аюулаас хамгаалахын ажилтан Жейк Хонконгийн тэрбумтны орооцолдсон зохион байгуулалттай гэмт хэргийг илрүүлэхээр ажилладаг тухай дүрсэлсэн тус кино энэ сарын 28-нд АНУ-д нээлтээ хийх гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэд хамтран кинонд тогложээ
Тэд хамтран кинонд тогложээ. Зураг: МҮОНРТ

Тулаант киногоор илүү алдаршсан Стивен Сигал өөрөө продюсерлэж, гол дүрд нь тоглосон "General Commander" кинон эхнэр Б.Эрдэнэтуяа нь ч дүрээ үлдээжээ.

Улсыг аюулаас хамгаалахын ажилтан Жейк Хонконгийн тэрбумтны орооцолдсон зохион байгуулалттай гэмт хэргийг илрүүлэхээр ажилладаг тухай дүрсэлсэн тус кино энэ сарын 28-нд АНУ-д нээлтээ хийх гэнэ.

Уг кинонд Хонконг, Тайланд, Малайзын шилдэг жүжигчид хамтран тоглосон байна. Уг бүтээлийг Тайланд, Хонконгийн “Saradan Media”, “SPI International” компани хөрөнгө оруулж, хамтран ажилласан байна.

Киноны зураг авалт өнгөрсөн жил эхэлж, энэ оны хоёрдугаар сард сүүлийн зураг авалтаа хийж дуусгажээ.

Стивен Сигал өнгөрсөн жил "Attrition" нэртэй киног Тайландчуудтай хамтран хийснээс хойш киноныхоо зураг авалтыг хийсэн гэнэ.

Хуваалцах