Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тедди Ринер ДАШТ-ээс 11 дэх алтан медалиа хүртлээ

Багийн дүнгээр Япон Улс таван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтай илт давуу тэргүүлсэн бол тэдний араас Франц, Гүрж, Израиль, Канад удаалжээ. Монголчууд хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай багийн дүнгээр 17 дугаар байрт бичигдэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тедди Ринер ДАШТ-ээс 11 дэх алтан медалиа хүртлээ
Тедди Ринер ДАШТ-ээс 11 дэх алтан медалиа хүртлээ. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн ДАШТ-ий барилдааны эрэгтэйчүүдийн +100 кг болон эмэгтэйчүүдийн +78 кг-ын барилдаанууд болсон юм. Эдгээр жинд Монгол Улсаа төлөөлөн О.Цэцэнцэнгэл болон А.Адъяасүрэн нар өрсөлдөв.

+100 кг-д өрсөлдсөн О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо гоц мөргөж, удаах тойрогтоо Бахрайны Азамат Чотчаевыг ялсан ч дараагийн тойрогтоо Францын алдарт бөх Тедди Ринерт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Энэ жинд Тедди Ринер түрүүлж, Оросын Инал Тасоев мөнгө, Бразилын Рафаэль Силва болон Узбекистаны Алишер Юсупов нар хүрэл медаль хүртжээ. Өдгөө 34 настай франц эр дэлхийн аваргаас 11 дэх алтан медалиа хүртэж байгаа нь энэ. Тэрбээр ирэх жил эх орондоо болох олимпоос алтан медаль авахыг хүсэж байгаа нь лавтай.

Харин эмэгтэйчүүдийн +78 кг-д оролцсон А.Адъяасүрэн эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Македонийн Оксана Диакенко ялсан ч удаах тойрогтоо Хятадын Шияан Шуд ялагджээ. Энэ жинд таамаг ёсоор Японы Акира Сонэ түрүүлж, мөнгөн медалийг Францын Жулиа Толофуа, хүрэл медалийг Бразилын Битриз Соуза болон Израилийн Раз Хэршко нар хүртсэн аж. Өдгөө 22 настай, олимпын аварга Акира Сонэ дэлхийн аваргад дараалан түрүүлж байна.

Багийн дүнгээр Япон Улс таван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтай илт давуу тэргүүлсэн бол тэдний араас Франц, Гүрж, Израиль, Канад удаалжээ. Монголчууд хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай багийн дүнгээр 17 дугаар байрт бичигдэв.

Хуваалцах