Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тэдний барилдах эрх сэргэлээ

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний бөхийн дэвжээнд хэсэг хугацаанд үгүйлэгдэж байсан хүчтэнүүд ийнхүү зодоглохоор болж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэдний барилдах эрх сэргэлээ
Тэдний барилдах эрх сэргэлээ. Зураг: МҮОНРТ

Допинг буюу сэргээш хэрэглэсэн асуудлаар барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байсан дөрвөн бөхийн эрхийг МҮБХ-ноос сэргээлээ.

Тодруулбал, Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар юм.

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний бөхийн дэвжээнд хэсэг хугацаанд үгүйлэгдэж байсан хүчтэнүүд ийнхүү зодоглохоор болж байна.

Тэгэхээр МҮБХ-ноос жил бүр зохион байгуулдаг "Дөрвөн уулын хишиг" барилдааны нэг болох Богд хан уулын хишиг барилдаанд хүч үзэж болох юм.

Энэхүү барилдааныг үйлдвэр худалдааны ХУД-ийн ЗДТГ, “АПУ” ХК болон МҮБХ-той хамтран зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Хуваалцах