Тэдний мөрөөдлийг гэрэл зургаас уншиж болно
1989-1990 оны долдугаар сарын 20-ны өрнөсөн болсон ардчилсан хувьсгалын жагсаал, цуглаан бусад үйл явдлын толь болох “Цагаан морин жил” гэрэл зургийн үзэсгэлэн төрийн түүхийн музейд өнөөдөр нээлтээ хийлээ.
Мэдээллийн алба

1989-1990 оны долдугаар сарын 20-ны өрнөсөн болсон ардчилсан хувьсгалын жагсаал, цуглаан бусад үйл явдлын толь болох “Цагаан морин жил” гэрэл зургийн үзэсгэлэн төрийн түүхийн музейд өнөөдөр нээлтээ хийлээ. Ардчилсан хувьсгалын түүхийг дэлгэсэн энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож “Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож байсан хүмүүс, тэдний мөрөөдлийг эдгээр гэрэл зургаас уншиж болно” гэж хэллээ. Мөн үзэсгэлэнг зохион байгуулсан гэрэл зурагчин С.Цацралт, Т.Энхболд, С.Амарсанаа нарт талархал илэрхийллээ.Үзэсгэлэнд 2000 гаруй зургаас 150 орчмыг нь шилж тавьжээ. Үзэсгэлэн энэ сарын 10 хүртэл үргэлжилнэ.


















