Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тедрос Адханом Гебрейесус: "COVID-19" цар тахал бидэнд их зүйлийг сургасан

Шинэ коронавирусээр үүсгэгддэг өнөөгийн цар тахал бол сүүлчийн цар тахал биш. Тиймээс дэлхий нийтээрээ шинэ цар тахалд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж ДЭМБ-ын захирал Тедрос Адханом Гебрейесус Женевт хийсэн мэдээллийнхээ үеэр тэмдэглэлээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тедрос Адханом Гебрейесус: "COVID-19" цар тахал бидэнд их зүйлийг сургасан
Тедрос Адханом Гебрейесус: "COVID-19" цар тахал бидэнд их зүйлийг сургасан. Зураг: МҮОНРТ

Шинэ коронавирусээр үүсгэгддэг өнөөгийн цар тахал бол сүүлчийн цар тахал биш. Тиймээс дэлхий нийтээрээ шинэ цар тахалд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж ДЭМБ-ын захирал Тедрос Адханом Гебрейесус Женевт хийсэн мэдээллийнхээ үеэр тэмдэглэлээ.

“Өвчний дэгдэлт, цар тахал бол амьдралын нэг хэсэг гэдгийг түүх бидэнд сургаж байна. Дараагийн цар тахал гарч ирэхэд дэлхий нийтээрээ энэ удаагийнхаас ч илүү бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгджээ.

"COVID-19" өвчнийг үүсгэгч цар тахал нь бидэнд их зүйлийг сургасан. Эдгээрийн нэг нь эрүүл мэнд бол боломжтой хүнд олддог тансаг хэрэглээ биш харин нэн шаардлагатай, хүний эрх гэдгийг ойлгуулсан сургамж юм" гэдгийг мэдэж авлаа гэсэн байна. Мөн эрүүл мэндийн систем нь нийгмийн, эдийн засгийн, улс төрийн тогтвортой байдлыг агуулдгийг ч ойлгосон гэжээ.

ДЭМБ-ын тэргүүн цар тахалтай тэмцэх эерэг жишээнүүдийг дурдсан. Тэрбээр эрүүл мэндийн салбарын хөгжилд Тайландын гаргасан хүч чармайлтыг онцлоод, мөн Итали улс коронавирустэй тэмцэхдээ амаргүй шийдвэр гаргаж, "COVID-19" өвчнийг хяналтдаа авч чадсан гэсэн байна. Түүнчлэн халдварын тархалттай тэмцэхэд сайн үр дүн үзүүлж байгаа улс орнуудын тоонд Монгол, Маврикий, Уругвай зэрэг улсыг нэрлэжээ.

Хуваалцах