Тээвэр логистикийн олон улсын цахим уулзалт болно
Энэ удаа КАРЕК-ийн орнуудад зориулсан “Тээвэр логистикийн олон улсын цахим уулзалт”-ыг 2021 оны 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд
Мэдээллийн алба

Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр нь (КАРЕК) Евразийн газар нутгийн хөгжил, худалдааг дэмжих зорилгоор хамтран ажиллах 10 улсыг нэгтгэсэн түншлэл бөгөөд олон талт хамтын ажиллагааны зургаан байгууллагын зүгээс дэмжлэг, туслалцаа авч ажилладаг юм.
Энэ удаа КАРЕК-ийн орнуудад зориулсан “Тээвэр логистикийн олон улсын цахим уулзалт”-ыг 2021 оны 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд цахим хэлбэрээр англи, орос, хятад хэл дээр зохион байгуулах гэж байна.
Энэхүү уулзалтад оролцсоноор:
• КАРЕК-ийн орнуудын гааль, гадаад худалдааны өнөөгийн нөхцөл байдлын талаарх бодит мэдээлэл авах,
• Улс орны тээвэр ложистикийн гэрээ, хамтын ажиллагааны санамж бичиг мөн ачаа нэгтгэлийн гэрээний тухай нэгдсэн ойлголттой болох,
• КАРЕК-ийн бүс нутаг болон олон улсаар дамжих ложистикийн оновчтой маршрут, тээвэр ложистикийн салбарын бизнесийн боломжийн талаар мэдээлэл авах,
• Бусад орны оролцогчидтой B2B уулзалт хийх,
• Бүх оролцогчдын дэлгэрэнгүй мэдээллийг авах юм.
Эх сурвалж: МҮХАҮТ


















