Тээвэрчдийн өдрийг угтан салбарын мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулжээ
Энэ жил авто тээврийн салбар үүсч хөгжсөний 91 жилийн ой тохиож байна. Жил бүрийн 7-р сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт авто тээвэрчид баяраа тэмдэглэдэг.
Мэдээллийн алба

Энэ жил авто тээврийн салбар үүсч хөгжсөний 91 жилийн ой тохиож байна. Жил бүрийн 7-р сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт авто тээвэрчид баяраа тэмдэглэдэг. Энэ жил АСЕМ, Наадам гээд чухал үйл ажиллагаа, баяр наадам давхацсан учраас тээвэрчид уртасгасан цагаар ажилласан, энэ үеэр ямар нэг алдаа дутагдалгүй амжилттай ажилласанаа онцолж байна.
Нийт 42 мянган зорчигч тээвэрлэжээ. Тиймээс зам тээврийн яамнаас тэдний үр бүтээлтэй ажилласаныг нь үнэлж, мөн тээвэрчдийн өдрийг угтан салбарын мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулсан байна. Энэ талаар дэлгэрэнгүйг Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Д.Батбаатар ярилаа.


















