Тээвэрчдийн ур чадварыг шалгав
Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой хүрээнд жолооч нарын дунд ур чадвар болон спорт, урлагийн тэмцээн наадмыг зохион байгуулсан байна.
Мэдээллийн алба

Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой хүрээнд жолооч нарын дунд ур чадвар болон спорт, урлагийн тэмцээн наадмыг зохион байгуулсан байна.
Ур чадварын тэмцээнд жолооч нар хүнд даацын, том оврын автомашиныг 45 болон, 90 градуст байршуулах, автомашинаасаа дугуйг нь салбан, дотор резиныг нь задлан гаргаж, буцааж угсран хийлээд машиндаа суурилуулах зэргээр ур чадвараар өрсөлдсөн бөгөөд энэ тэмцээнд “Пик-Урал” ХХК-ийн жолооч Б.Сугар-Эрдэнэ түрүүлж удаах байруудад “БИ ЭС КЭЙ” ХХК-ийн жолооч С. Мөнх-Эрдэнэ, “МНТК” ХХК- ийн жолооч Н.Баттулга нар шалгарчээ.
Хоёр өдөр үргэлжилсэн уралдааны дараагийн арга хэмжээ нь гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн байсан бөгөөд 6 компанийн баг өрсөлдсөнөөс “Өмнөговь тээвэр нэгдэл”-ийн алтан медаль хүртсэн байна. Мөнгө, хүрэл медалийг “МНТК” ХХК, “БИ ЭС КЭЙ” ХХК компаний багууд хүржээ.
Харин багийн нийт дүнгээр “БИ ЭС КЭЙ” ХХК компаний хамт олон тэргүүлж, шилжин явах цомын эзэн болсон аж.


















