Тээвэрчид өвлийн бэлтгэлээ бүрэн хангажээ
Автотээврийн үндэсний төвөөс өнөөдөр “Өвөлд бид бэлэн 2020” өдөрлөгийг зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Автотээврийн үндэсний төвөөс өнөөдөр “Өвөлд бид бэлэн 2020” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт тээврийн үйлчилгээ явуулдаг 62 аж ахуйн нэгж оролцсон юм. Зам тээвэр хөгжлийн яамнаас энэ жилийг сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах жил болгон зарласан. Энэ хүрээнд тээврийн хэрэгслийн үзлэг шалгалтыг хийж, жолооч нарт аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажиллаж байгааг Автотээврийн үндэсний төвийн Зорчигч тээврийн тасгийн дарга н.Дуламсүрэн хэлж байна.
Mongolian National Radio · Тээвэрчид өвлийн бэлтгэлээ бүрэн хангажээ
Автотээврийн үндэсний төвөөс хийсэн шалгалтаар тээвэрчид өвлийн бэлтгэлээ 95 хувьтай хангасан байна.


















