Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд
Нийслэлийн Засаг даргын холбогдох захирамжийн дагуу нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлы
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын холбогдох захирамжийн дагуу нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хоёр үе шаттай зохион байгуулж эхлээд байна.
Энэ сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний хооронд татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулах бол албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2014 оны зургаадугаар сарын 10-наас эхлэн зургаадугаар сарын 24-ныг хүртэл тус тус зохион байгуулах аж.
Энэ жилийн хувьд албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх гурвалжин наалт тэмдэг хэрэглэхгүй болсон бөгөөд автотээврийн хэрэгсэл бүрийг хяналт шалгалтад хамруулж, автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газар хариуцан ажиллах юм байна.
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэнд албан татварын хэмжээ болон, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг дэлгэрэнгүй танилцуулж байна.
Албан татварын хэмжээ
№ Авто тээвэрийн болон өөрөө явагч хэрэгсэлийн тєрєл Албан татварын хэмжээ /төгрөгөөр/ 1 2 дугуйтай мотоцикл 2 500 2 3 дугуйтай мотоцикл 4 000 3 Суудлын авто машин: а/ 2001 см3 хүртэл б/ 2001-3001 см3 хүртэл в/ 3001 см3 болон түүнээс дээш /Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/ 24 27 33 4 Микробус /15 хүртэл суудалтай/ 50 000 5 Автобус 62 400 6 Ачааны машин: 1/ 1 хүртэл тооны даацтай 2/ 1-2 тн-ын даацтай 3/ 2-3 тн-ын даацтай 4/ 3-5 тн-ын даацтай 5/ 5-8 тн-ын даацтай 6/ 8-10 тн-ын даацтай 7/ 10-20 тн-ын даацтай 8/ 20-30 тн-ын даацтай 9/ 30-40 тн-ын даацтай 10/ 40-50 тн-ын даацтай 11/ 50-60 тн-ын даацтай 12/ 60-70 тн-ын даацтай 13/ 70-80 тн-ын даацтай 14/ 80-90 тн-ын даацтай 15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100-тн-оос дээш даацтай 30 000 45 000 55 000 75 000 120 000 135 000 150 000 210 000 270 000 330 000 420 000 480 000 540 000 600 000 660 000 720 000 7 Тусгай зориулалтын автомашин 16 000 8 Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл 18 000 9 Бага оврын трактор 8 000 10 Чиргүүл / даацын 1 тонн тутамд / 8 000
Агаарын бохирдлын төлбөр
Авто тээвэр Болон өөрөө Явагч хэрэгслийн ангилал Бензин хөдөлгүүртэй Дизель хөдөлгүүртэй Жилд ногдуулах Төлбөр ( төгрөгөөр ) СО2 хийн Ялгарал(г/км) СО2 (%) Хөдөлгүүрийн багтаамж(см3) А 121-180 5.5-8.0 1500 хүртэл 1800 Б 181-250 8.1-10.5 1501-2500 2100 В 251-350 10.6-12.0 2501-3500 3500 Г 351-500 12.1-13.5 3501-4500 5000 Д 501-750 13.6-14.5 4501-5500 7500 Е 751-ээс дээш 14.6-ээс дээш 5501-ээс дээш 9500
АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР,АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ
№ Тээврийн хэрэгслийн ангилал Хувь хэмжээ 1 Суудлын Такси 30000 2 Бусад /2000 см3 хүртэл/ 20000 3 2001-3000 30000 4 3001 дээш 40000 5 Ачааны 1 тнхүртэл 40000 6 1-2 тн 45000 7 2-3 тн 50000 8 3-5 тн 55000 9 5-8 тн 60000 10 8-10 тн 65000 11 10 тн-с дээш 70000 12 Автобус 15 хүртэл 40000 13 15-аас дээш 60000 14 Цистерн 50000 15 Тусгай 40000 16 Чиргүүл 30000 17 Механизм Тээвэр үйлчилгээний 60000 18 Технологийн 60000 19 Бага оврын 30000 20 Мотоцикл, мопед 2 дугуйт 10000 21 3 дугуйт 10000 Нийт дүн


















