Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тээврийн хэрэгсэл шатаж байсныг хяналтын камераар илрүүлж, галыг бүрэн унтраажээ

Баянзүрх дүүргийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны автомашины зогсоолд байсан Приус маркийн тээврийн хэрэгсэл өчигдөр шатаж байсныг камерын хяналтаар илрүүлжээ.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тээврийн хэрэгсэл шатаж байсныг хяналтын камераар илрүүлж, галыг бүрэн унтраажээ
Тээврийн хэрэгсэл шатаж байсныг хяналтын камераар илрүүлж, галыг бүрэн унтраажээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны автомашины зогсоолд байсан Приус маркийн тээврийн хэрэгсэл өчигдөр шатаж байсныг камерын хяналтаар илрүүлжээ.

“Улаанбаатар марафон-2025" арга хэмжээний хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байсан Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын алба хаагч нар шуурхай арга хэмжээ авч, галыг бүрэн унтраан иргэдийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү. Тээврийн хэрэгсэл бүрт гал унтраагуур байрлуулж, тогтмол шалгаж байхыг Тээврийн Цагдаагийн албанаас зөвлөж байна.

Хуваалцах