Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сард дуусна

Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сард дуусна
Тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сард дуусна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.

  • 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард

  • 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард

  • 4, 8 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

  • 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард

Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль

7 дугаар зүйл. Албан татвар төлөх хугацаа

Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.

Хуваалцах