Тээврийн хэрэгслийн албан татвараа цахимаар төлөх боломжтой
Томуу, томуу төст өвчлөл болон шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахын тулд иргэдэд төрийн үйлчилгээг мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглан цаг зав, мөнгөө хэмнэх боломжоор хангаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа, орон зайнаас үл хамаа
Мэдээллийн алба

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.
Томуу, томуу төст өвчлөл болон шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахын тулд иргэдэд төрийн үйлчилгээг мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглан цаг зав, мөнгөө хэмнэх боломжоор хангаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимаар доорх хувилбараар авах боломжтой юм.
Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn систем ашиглан иргэн та автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Тухайлбал, таны эзэмшиж буй автомашины улсын дугаар:1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.


















