МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан
1/4
Нийгэм, эдийн засаг

Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт ердийн хуваарьт шилжлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт ердийн хуваарьт шилжлээ
Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт ердийн хуваарьт шилжлээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод хэрэгжиж байсан тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгоор тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах түр хугацааны хязгаарлалт 2026 оны есдүгээр сарын 12-ны бямба гаргийн өдрөөр албан ёсоор өндөрлөлөө. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уг зохицуулалтыг цаашид сунгахгүй байх шийдвэр гаргасныг албан ёсоор мэдээлсэн байна.

2026 оны есдүгээр сарын 14-ний даваа гаргийн өглөөнөөс ажлын өдрүүдийн ердийн хязгаарлалтын хуваарь хэвийн үргэлжилнэ.

Журмын дагуу ажлын өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд дараах дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй. Тухайлбал,

  • Даваа: 1, 6

  • Мягмар: 2, 7

  • Лхагва: 3, 8

  • Пүрэв: 4, 9

  • Баасан: 5, 0 төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй.

Хуваалцах