Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдын анхааралд...
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баруун болон төвийн нутгийн зарим газраар, 06-ны өдөр ихэнх нутгаар, 07-ны өдөр нутгийн зүүн хагаст цас орж, салхи 05-ны өдөр зарим газраар
Мэдээллийн алба

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баруун болон төвийн нутгийн зарим газраар, 06-ны өдөр ихэнх нутгаар, 07-ны өдөр нутгийн зүүн хагаст цас орж, салхи 05-ны өдөр зарим газраар, 06-ны өдөр ихэнх нутгаар, 07-ны өдөр говь талын нутгаар 16-18 м/с хүрч ширүүсэн, хүйтний эрч өмнөх өдрүүдээс эрс чангарах тул та бүхэн дараах зүйлд анхаарна уу. Үүнд:
Тээврийн хэрэгслийн жолооч нар батлагдсан зам маршрутын дагуу зорчих, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны хангалттай нөөцтэй замд гарах, дулаан хувцаслах;
Түүнчлэн салхи, шуурганы үеэр автозам, давааны нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул онцын шаардлагагүй бол ажил төрлөө зөв зохицуулан яарч, сандран замд гарахгүй байх;
Зорчигчид: хулгайн замаар хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэлд сууж зорчихгүй байх, автомашин холбоо барих боломжгүй газар эвдрэх, цасанд суух, үзэгдэх орчин хязгаарлагдах үед төөрөх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


















