Тээврийн хэрэгслийн стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгаж байна
Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн газартай хамтран авто тээврийн хэрэгслийн стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгах хамтарсан шалгалтыг улсын хэмжээнд наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 30-ны өдрийг дуустал зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Шалгалтаар техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах аж.
Шалгах чиглэл:
Автотээврийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал
Ашиглахыг хориглосон гэмтэлтэй тээврийн хэрэгсэл эсэх
Ачаа тээвэрлэх журмын хэрэгжилт, ялангуяа ачааны авто машины бүтээлэг, зуурмаг тээвэрлэгч авто машины тосгуурын бүрэн бүтэн байдал
Автотээврийн хэрэгслийн бүх жин ба уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээг заасан хэмжээнээс хэтэрсэн эсэх
Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж илт муудсан, салхины шил хагарсан, улсын дугаар бүдгэрч арилсан эсэх
Бензин хөдөлгүүртэй авто машин-Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн эсэх
Автотээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлагын дагуу гэрэл ойлгогч наалт наасан байдал
Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв