Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тээврийн хэрэгслийн татвар, даатгал, үзлэг оношлогоо, бүртгэлийн нэгдсэн системтэй боллоо

Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна. Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажлын эхний шат энэ сарын 31-нд дуусна. Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тээврийн хэрэгслийн татвар, даатгал, үзлэг оношлогоо, бүртгэлийн нэгдсэн системтэй боллоо
Тээврийн хэрэгслийн татвар, даатгал, үзлэг оношлогоо, бүртгэлийн нэгдсэн системтэй боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна. Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажлын эхний шат энэ сарын 31-нд дуусна. Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг зургаадугаар сарын 10-24-нийг хүртэл зохион байгуулах юм. Тиймээс энэ хугацаанд тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн явцыг сайжруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох зорилгоор Нийслэлийн мэдээллийн технологийн газар, Үндэсний Дата төвтэй хамтран тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношлогоо, бүртгэлийн нэгдсэн системийг боловсрууллаа. Энэхүү системийг нэвтрүүлснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд хоорондоо мэдээллийн сангаа нэгтгэж харилцан мэдээлэл солилцохоос гадна www.smartcar.mn цахим хуудас руу иргэд хандан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг хянах бүрэн боломжтой юм. Мөн та хэдий хэмжээний төлбөр төлөх ёстойгоо энэхүү мэдээллийн системд хандан авч болох юм байна. Мөн авто тээрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг заавал тухайн жилд тодорхой хугацаанд зохион байгуулах биш жилийн турш шинэ системийн тусламжтайгаар татвар, төлбөрөө төлж болно. Энэхүү системд орон нутгийн бүх тээврийн хэрэгслийн бүртгэл багтжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах