Тээврийн хэрэгслийн татвар, үзлэг оношлогооны тухай мэдээллийг цахимаар авах боломжтой
Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас автомашин, өөрөө явагч хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан байгуулан, татвар төлөлтийн явцыг сайжруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох зорилгоор тээврийн хэрэгслийн
Мэдээллийн алба

Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас автомашин, өөрөө явагч хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан байгуулан, татвар төлөлтийн явцыг сайжруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох зорилгоор тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношлогоо, бүртгэлийн нэгдсэн системийг боловсруулж, www.smartcar.mn цахим хуудсыг ажиллуулж байгаа юм. Энэхүү системийг нэвтрүүлснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд мэдээллийн сангаа нэгтгэж харилцан мэдээлэл солилцохоос гадна иргэд зөвхөн цахимаар тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг бүрэн авах боломжтой болсон.
Уг цахим хуудаснаас та сонирхсон тээврийн хэрэгслийнхээ улсын бүртгэлийн дугаараар нь татвар, албан журмын даатгал, техникийн үзлэг, оношлогооны талаарх мэдээллийг компьютер, гар утас, таблетдаа smartcar апликейшн татаж суулгаснаар цаг хугацаа, газар зүйн байршлаас үл хамааран мэдээлэл авах боломжтой.
Мөн автомашин худалдах буюу худалдан авах гэж байгаа бол тухайн тээврийн хэрэгслийхээ улсын бүртгэлийн дугаарыг оруулж дээрх мэдээлэл аваарай гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Татаж авах холбоос:
ITunes>>> https://itunes.apple.com/us/app/smart-ub/id708807878?mt=8
Googleplay>>> https://play.google.com/store/apps/details?id=mn.moco.smartub&hl=en


















