Тээврийн хэрэгслийн татвараа төлсөн эсэхийг шалгаж эхэллээ
"Дүнжингарав" худалдааны төвийн байранд төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ нээж ажиллуулах юм. Дүүрэг бүрт авто замын суурин хяналт, шалгалтын пост тавыг зохион байгуулж байрлуулан, пост бүрт татварын улсын байцаагч, цагдаа зохицуулагч ажиллана.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар баталсан удирдамжийн дагуу өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн татвараа төлсөн эсэхийг шалгах эрчимжүүлсэн хяналтын үзлэг эхэллээ. Авто тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, шалгалтыг Нийслэлийн татварын газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын банктай хамтран зохион байгуулна. Хяналтын үзлэг, шалгалтын татвар хураалтыг нэгдсэн байдлаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Дүнжингарав" худалдааны төвийн байранд төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ нээж ажиллуулах юм. Дүүрэг бүрт авто замын суурин хяналт, шалгалтын пост тавыг зохион байгуулж байрлуулан, пост бүрт татварын улсын байцаагч, цагдаа зохицуулагч ажиллана. Тээврийн хэрэглийн татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй иргэдийг Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дугаар зүйлд заасны дагуу 5000-25 000 төгрөгөөр торгоно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















