Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тээврийн хэрэгслийн торгуулийн 50 хувийг төлсөн тохиолдолд үлдсэн хувийг чөлөөлнө

“Өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагийн хооронд үйлдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн торгуулийн 50 хувийг өршөөн чөлөөлөхөөр болсон.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тээврийн хэрэгслийн торгуулийн 50 хувийг төлсөн тохиолдолд үлдсэн хувийг чөлөөлнө
Тээврийн хэрэгслийн торгуулийн 50 хувийг төлсөн тохиолдолд үлдсэн хувийг чөлөөлнө. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагийн хооронд үйлдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн торгуулийн 50 хувийг өршөөн чөлөөлөхөөр болсон.

Ингэхдээ дээрх хугацаанд үйлдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Ташрамд дуулгахад, Жолооч нар тээврийн хэрэгслийнхээ зөрчлийн мэдээллийг www.torguuli.police.gov.mn , www.smartcar.mn цахим хуудаснаас харах боломжтой.

Хуваалцах