Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэг гаргалаа

Үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол өчигдөр гарлаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэг гаргалаа
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэг гаргалаа. Зураг: МҮОНРТ

Үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол өчигдөр гарлаа.

Замын хөдөлгөөний дүрмийн 8.13-т Зохицуулагчийн биет зохицуулалт хийж байгаа үед хөдөлгөөнд оролцогч нар зохицуулагчийн биет зохицуулалтаар хөдөлгөөнд оролцохоор заасан.

Түгжрэл сааталтай энэ цагт цагдаагийн алба хаагч хөдөлгөөнд оролцогч нарыг аюулгүй зорчуулахын төлөө үүрэг хүлээн ажиллаж байдаг.

Мөн цагдаагийн алба хаагчаас гадна замын зорчих хэсэгт цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийж олон хүн ажилладаг тул анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

Хуваалцах