Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тээврийн цагдаагийн хамт олон зургаан настай охины амийг аварчээ

Хэрэв таван минут л хоцорсон бол тэр бяцхан охин аврагдах боломжгүй болохоор байсан аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тээврийн цагдаагийн хамт олон зургаан настай охины амийг аварчээ
Тээврийн цагдаагийн хамт олон зургаан настай охины амийг аварчээ. Зураг: МҮОНРТ

ХӨСҮТ-ийн түргэний машин өчигдөр Сонгинохайрхан дүүргээс хүнд өвчтэй зургаан настай бяцхан охиныг сэхээн амьдруулах тасаг руу шуурхай хүргэхэд Тээврийн цагдаагийн хамт олон маш зөв арга хэмжээ авчээ.

Учир нь уг түргэний машин охины гэрээс эмнэлэг рүү буцахад цаг гаруй хугацааг зарцуулах байв. Харин хүнд өвчтэй байсан охины амь нас 20-хон минутын хугацаанд шийдэгдэхээр байжээ. Иймд дээрх цагдаагийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ охинд туслаж, захын гэр хорооллоос ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасаг руу чиглэсэн бүх хөдөлгөөнийг зохицуулсны ачаар 13-хан минутанд эмнэлгийн үүдэнд амжилттай ирж, охин хорвоод үлдэж чаджээ.

Хэрэв таван минут л хоцорсон бол тэр бяцхан охин аврагдах боломжгүй болохоор байсан аж.

Хайрт охинтойгоо үлдсэн аав, ээж нь болон ХӨСҮТ-н эмнэлгийн тусламж үйлчилгээнийхэн Тээврийн цагдаагийн хамт олонд гүн талархал илэрхийлж байна.

Хуваалцах