Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тээврийн ухаалаг систем, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломж хэрэгцээ” сэдэвт форум болж байна

JCI Монгол байгууллагын санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхимтай хамтран 2014 оны арваннэгдүгээр сарын 14-нд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тээврийн ухаалаг систем, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломж хэрэгцээ” сэдэвт форум болж байна
“Тээврийн ухаалаг систем, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломж хэрэгцээ” сэдэвт форум болж байна. Зураг: МҮОНРТ

JCI Монгол байгууллагын санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхимтай хамтран 2014 оны арваннэгдүгээр сарын 14-нд “Хотын шийдэл” форумыг Замын түгжрэл сэдвээр амжилттай зохион байгуулсан.

Форумын үндсэн зорилго нь нийслэл хотод тулгамдаад буй суурь асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэгээр нөлөөлөх, залуучуудыг уриалж идэвхжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагууд судлаачдын, үзэл бодол, санал хэлэлцүүлгийн нэгдсэн индэр бий болгох явдал байсан бөгөөд форумд оролцогчдоос “Нэг асуудал, нэг туршлага, нэг шийдэл” уриандор тодорхой шийдлүүд дэвшүүлхийг хүссэн. Үүний үр дүнд богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлж болохуйц шийдлүүд хэлэлцэгдсэн.

Харин 2015 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Хотын шийдэл төслийн хүрээнд JCI Монгол байгууллага Зам тээврийн яам, “Зам тээврийн хүрээлэн” ТББ, “ITS Korea”, Норвегий улсын аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран “Тээврийн ухаалаг систем, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэлийг нэвтрүүлэх боломж хэрэгцээ” сэдэвт форумыг зохион байгуулж байна.

Тээврийн салбарт ухаалаг системийг нэвтрүүлсэн бусад орны туршлага, манай улсад үүсээд байгаа хэрэгцээ шаардлага, хэрэгжүүлэх арга замын талаар хамтран хэлэлцэх, шийдлийг олоход тус форумын зорилго чиглэгдэнэ.

Форумын хүрээнд Монгол улсад тээврийн ухаалаг системийг нэвтрүүлэх үндэслэл, хэрэгцээ шаардлага, ITS технологийн Монгол улс дах хөгжил, БНСУ-ын тээврийн ухаалаг систем ирээдүйн чиг хандлага, Ухаалаг карт болон Нийтийн тээвэр, Тээврийн ухаалаг системийг нэвтрүүлсэнээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах арга зам, Ногоон тээвэр ба төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны арга зам зэрэг асуудлаар илтгэлүүд тавигдаж хэлэлцэнэ.

Корпорет Конвеншн Центр. Мэдээллийг 99050124


Хуваалцах