Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ТЕГ 21 аймагт нээлттэй хаалганы өдөрлөг хийнэ

Мөн Тусгай архиваас ажилласан жилийн архивын лавлагаа, цагаатгалын архивын лавлагаа, хязгаарын ба дотоодын цэргийн ангиудад алба хаасан хугацааны лавлагаа гаргаж, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ТЕГ 21 аймагт нээлттэй хаалганы өдөрлөг хийнэ
ТЕГ 21 аймагт нээлттэй хаалганы өдөрлөг хийнэ. Зураг: МҮОНРТ

Тагнуулын ерөнхий газрын Төв аймаг дахь тагнуулын хэлтэс байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, Төрийн нууцын хэлтэс, Олон нийттэй харилцах алба, Төв аймаг дахь тагнуулын хэлтэстэй хамтран анх удаа “Нээлттэй хаалга”-ны өдрийг Зуунмод хотод зохион байгууллаа.

Энэ өдөр архивын явуулын гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, түүх соёлоо гадаадын тагнуулч, туршуулуудаас хамгаалж, эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж ирсэн үе үеийн тагнуулчдын гэрэл зураг, эдлэж хэрэглэж байсан хэрэглэл, буу зэвсэг болон түүхэн баримтад тулгуурлан бэлтгэсэн нэвтрүүлгийг олон нийтэд танилцууллаа. Ингэснээр иргэд, хүүхэд багачууд өнөөдрийн Монгол Улс ямар замыг туулж, газар нутаг, тусгаар тогтнолоо хамгаалж үлдсэн талаарх түүхээ мэдэж, мэдлэгээ тэллээ.

Мөн Тусгай архиваас ажилласан жилийн архивын лавлагаа, цагаатгалын архивын лавлагаа, хязгаарын ба дотоодын цэргийн ангиудад алба хаасан хугацааны лавлагаа гаргаж, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлсэн юм.

Сонирхуулахад, “Нээлттэй хаалга”-ны өдрийг Монгол Улсын 21 аймагт зохион байгуулах бөгөөд одоогоор Ховд, Увс, Баян-Өлгий, Дархан-Уул, Төв аймагт зохион байгуулаад байна.

Хуваалцах