Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Тэг евро”-гийн мөнгөн дэвсгэртийг Карл Марксийн мэндэлсэн өдөрт зориулан гаргажээ

Германд бүр тодруулбал Карл Марксийн төрсөн хотод түүний мэндэлсний 200 жилийн ойд зориулан тэг еврогийн мөнгөн дэвсгэрт гаргасан байна. алдарт философчийн хөрөг зураг бүхий ийм еврог орон нутгийн аялал жуулчлалын нэгэн компани гаргасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тэг евро”-гийн мөнгөн дэвсгэртийг Карл Марксийн мэндэлсэн өдөрт зориулан гаргажээ
“Тэг евро”-гийн мөнгөн дэвсгэртийг Карл Марксийн мэндэлсэн өдөрт зориулан гаргажээ. Зураг: МҮОНРТ

Германд бүр тодруулбал Карл Марксийн төрсөн хотод түүний мэндэлсний 200 жилийн ойд зориулан тэг еврогийн мөнгөн дэвсгэрт гаргасан байна. алдарт философчийн хөрөг зураг бүхий ийм еврог орон нутгийн аялал жуулчлалын нэгэн компани гаргасан байна.

Өнгөрсөн сард бэлэг дурсгалын зориулалттай ийм тэг еврогийн мөнгөн тэмдэгтийг 5 мянган хувь хэвлүүлсэн байна. Гэвч 3 еврогийн үнэтэй энэ дурсгалын мөнгөн тэмдэгт сар хүрэхгүйн хугацаанд борлогдож дуусжээ. Тэг еврогийн мөнгөн тэмдэгт Латин Америкийн орнуудаас авахуулаад Австрали гээд дэлхийн өнцөг булан бүрт тархсан хэмээн тус компанийн төлөөлөгчид мэдээлсэн байна. Аялал жуулчлалын компанийнхан ахиад 20 мянган ширхэг тэг еврогийн мөнгөн тэмдэгт хэвлүүлж гаргахаа мөн амласан байна. Энэ бэлэг дурсгалын мөнгөн тэмдэгтийг ирэх 23 ны өдрөөс тус компанийн сайтаар дамжуулан худалдан авах боломжтой юм байна.

Хуваалцах