Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ТЕГ-ын Дорнод аймаг дахь газар гавьяат үйлстэн байгууллага боллоо

Энэхүү шагналыг эх оронч, бүтээлч, санал санаачилга гарган, ард иргэд, байгууллагын аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажилласан байгууллага, иргэнд гардуулдаг юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ТЕГ-ын Дорнод аймаг дахь газар гавьяат үйлстэн байгууллага боллоо
ТЕГ-ын Дорнод аймаг дахь газар гавьяат үйлстэн байгууллага боллоо. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Тэмдэглэлт өдөр, шагнал бий болгох тухай” 303 дугаар захирамжийн дагуу Тагнуулын ерөнхий газрын Б.Бямбаа даргатай Дорнод аймаг дахь газрыг “Гавьяат үйлстэн” байгууллагаар тодрууллаа.

Энэхүү шагналыг эх оронч, бүтээлч, санал санаачилга гарган, ард иргэд, байгууллагын аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажилласан байгууллага, иргэнд гардуулдаг юм байна.

Дорнод аймаг дахь Тагнуулын газрын хамт олон нь аймаг орон нутгаа аливаа эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлж, цар тахлын үед ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллахад онцгой санал санаачилга гарган, бодит хувь нэмэр оруулсан үйлсийг нь ийнхүү үнэлсэн байна.

Хуваалцах