Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Тегеранд гэмт хэрэгтнүүдийг олны өмнө дүүжилжээ

Ираны нийслэл Тегеранд хүн амины хэрэг үйлдсэн хоёр гэмт хэрэгтнийг олон нийтийн өмнө дүүжлэн хороосон байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тегеранд гэмт хэрэгтнүүдийг олны өмнө дүүжилжээ
Тегеранд гэмт хэрэгтнүүдийг олны өмнө дүүжилжээ. Зураг: МҮОНРТ

Ираны нийслэл Тегеранд хүн амины хэрэг үйлдсэн хоёр гэмт хэрэгтнийг олон нийтийн өмнө дүүжлэн хороосон байна. Энэ нь 2002 оноос хойш Ираны нийслэлд гэмт хэрэгтнийг олон нийтийн өмнө хороосон анхны тохиолдол болж байгаа аж. Харин нийслэлээс бусад газарт энэ нь тийм ч ховор үзэгдэл биш бөгөөд үүнээс нэг хоногийн өмнө Ираны өөр нэгэн хэсэгт есөн гэмт хэрэгтнийг олны өмнө дүүжлэн хороожээ. Олон улсын хүний эрхийн байгууллагууд Ираны цаазын ялын тоо өндөр байгаад, тэр дундаа олон нийтийн өмнө ялыг гүйцэтгэж байгааг ихээхэн шүүмжилсэн ч Ираны Засгийн газрын зүгээс үүнийг гэмт хэрэг, мансууруулах бодисын хууль бус наймааг зогсоох үр дүнтэй арга зам гэж үзэж байгаа ажээ.

Хуваалцах