“Тэгш хамруулан хөгжүүлэх нь” сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин бүрдүүлэх, боловсролыг хүртээмжтэй болгох, тэгш хамрагдалтыг нэмэгдүүлэх, багш ажилчид, сурагчдын хандл
Мэдээллийн алба

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин бүрдүүлэх, боловсролыг хүртээмжтэй болгох, тэгш хамрагдалтыг нэмэгдүүлэх, багш ажилчид, сурагчдын хандлагыг өөрчлөх зорилгоор “Тэгш хамруулан хөгжүүлэх нь ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд Баянзүрх дүүргийн ЕБС-ын захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч, удирдах ажилтанууд хамрагдсан байна.
Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах, бие даан хөгжих чадварыг сайжруулах, боловсролд тэгш хамруулах, сургуулийн орчны хүртээмжийг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм. Мөн салбар дундын уялдаа холбоог сайжруулах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөн санал бодлоо солилцсон үр дүнтэй сургалт болж өндөрлөжээ.
Өнөө үед дэлхий нийтийн боловсролын чиг хандлага нь хөгжлийн бэрхшээл, ядуурал, хүйсийн ялгаа, яс үндэс, шашин шүтлэг зэргээс шалтгаалан нийгмийн үйлчилгээний гадна үлдэж болзошгүй хүүхдүүдийг бусад хүүхдийн адил чанартай боловсрол эзэмших эрхийг хамгаалсан “Тэгш хамруулан сургах” тогтолцоонд чиглэж байгаа билээ.


















