Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдөр дуусгавар болно
Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэг тул нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргаж, баярын өмнөх гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд
Мэдээллийн алба

Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэг тул нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргаж, баярын өмнөх гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгой ялган замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийж шийдвэрийг гаргасан.
Тэгвэл тэрхүү журам өнөөдөр орой 20:00 цагт дуусгавар болно. Иймд жолооч таны авто машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр 10.00 цагаас 20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд авто замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэдгийг анхаарна уу!
Энэ хугацаанд гэр хорооллоос Нарантуул Олон улсын худалдааны төвийн чиглэлд буухиа автобус иргэдэд үйлчилж байна.


















