Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тэгү хотыг аюултай бүс болгон зарлаад байна

Өнөөдөр 16:00 цагт БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдвар авсан хүний тоо 83-аар нэмэгдэж, нийт 433 болсныг бид өмнө мэдээлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэгү хотыг аюултай бүс болгон зарлаад байна
Тэгү хотыг аюултай бүс болгон зарлаад байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 16:00 цагт БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдвар авсан хүний тоо 83-аар нэмэгдэж, нийт 433 болсныг бид өмнө мэдээлсэн. Халдвар хамгийн их тархаад байгаа БНСУ-ын Тэгү хотыг аюултай бүс болгон зарлаад байна. Тэгү хот нь 2.350.000 орчим хүн амтай, тус улсын томоохон хотуудын нэг юм. Одоогоор энэ хотод COVID-19 халдвар авсан 200 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Тэгү хотод байдал ямар байгааг зургаар үзүүлье.

МҮОНРТ-ийн БНСУ дахь тусгай сурвалжлагч: Э.Ижилболд

Хуваалцах