"Tehsil cup" олон улсын урилгатай онлайн шатрын тэмцээнд өсвөрийн шатарчид хүч үзнэ
Азербайжан улсын шатрын холбооноос зохион байгуулах 17 хүртэлх насны олон улсын "Tehsil cup" онлайн шатрын тэмцээнд урилга авсан 24 улсын 189 шатарчин www.tornelo.com вэбсайт дээр 9 өрөг тоглож дүнгээ гаргах гэж байна.
Мэдээллийн алба

Азербайжан улсын шатрын холбооноос зохион байгуулах 17 хүртэлх насны олон улсын "Tehsil cup" онлайн шатрын тэмцээнд урилга авсан 24 улсын 189 шатарчин www.tornelo.com вэбсайт дээр 9 өрөг тоглож дүнгээ гаргах гэж байна.
Ингэхдээ Олон улсын шатрын холбооны 2300-аас дээш рейтингтэй шатарчид шууд финалын шатанд тоглох бөгөөд урьдчилсан шатны тэмцээний эхний 30 байранд шалгарсан шатарчин энэ сарын 8-ны (CEST+6цаг) 22:00 цагт эхлэх финалын шатанд мөн 9 өрөг тоглож дүнгээ гаргах бөгөөд урьдчилсан болон финалын шатны тэмцээнүүд ганцаарчилсан хэлбэрээр зохион байгуулагдана.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн ДШХМ С.Чингүүн, Д.Мөнхзул, ДШХДМ Н.Батболд, Н.Содбилэгт, Б.Энхсаран, Х.Баясгалан болон Н.Цогзолмаа, Э.Энхрий, Б.Дүүрэнхишиг, Т.Түвшинтулга нарын өсвөрийн шатарчин хүч үзнэ.
Ташрамд дуулгахад, “Tehsil cup” тэмцээний зохион байгуулах хорооноос ирүүлсэн урилга болон удирдамжийн дагуу Монголын шатрын холбоо энэ сарын 5-нд сонгон шалгаруулах тэмцээн зохион байгуулж, тэмцээний дүн болон онлайн тэмцээний журмын видео камерын хяналт зэрэг бусад шалгуурыг баримтлан Монгол Улсаа төлөөлөн оролцох дээрх өсвөрийн шатарчдаа шалгаруулжээ.


















