Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тэжээлийн доройтолтой хүүхдүүдийг сувилж эхэллээ

Дорнод аймгийн эдийн засаг, нийгмийн 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “Тэжээлийн доройтолтой суурь өвчтэй хүүхдийг сувилалд эмчлэн сувилах” ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Дөлгөөн энх” ХХК өөрийн бааз суурийг түшиглэн “Тэмүүлэл” хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвтэй хамтран хэрэгжүүлж

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэжээлийн доройтолтой хүүхдүүдийг сувилж эхэллээ
Тэжээлийн доройтолтой хүүхдүүдийг сувилж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн эдийн засаг, нийгмийн 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “Тэжээлийн доройтолтой суурь өвчтэй хүүхдийг сувилалд эмчлэн сувилах” ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Дөлгөөн энх” ХХК өөрийн бааз суурийг түшиглэн “Тэмүүлэл” хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвтэй хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Эрүүл мэндийн газар өрхийн эмнэлгүүд зорилтот бүлгийн хүүхдийн судалгааг гаргаж сувиллын эхний ээлжинд Хэрлэн сумын 10 багийн тэжээлийн доройтолтой суурь өвчтэй, асаргаа сувилгаа дутмаг 1-5 настай 65 хүүхдэд хоол тэжээл, эмийн бус аргаар нөхөн сэргээх, чийрэгжүүлэн эмчлэн сувилах ажил хийгдэж байна. Эмчилгээнд хүчилтөрөгчийн коктейль, тосон бариа иллэг хийх, өдөр оройдоо сүү цагаан идээ, шар ус, ясны шөл, хар цайнд оруулах байгалийн бусад хүчин зүйлсийг ашиглан үйлчилгээг үзүүлж байна.

Хуваалцах